Катар улс ДАШТ-2029-ийг зохион байгуулах хүсэлтээ гаргана

360
Катар улс ДАШТ-2029-ийг зохион байгуулах хүсэлтээ гаргана
МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 30/РИА Новости/. Дөрвөн жилийн дараа 2029 онд болох клубүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Катар улс илэрхийлсэн тухай The Guardian сонинд бичжээ. Тус сонинд мэдээлснээр, Катарын төлөөлөгчид АНУ-д болж буй ДАШТ-ий үеэр Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ удирдлагатай уулзах үеэрээ “нүүрстөрөгчийн ялгаралгүй, ул мөргүй” тэмцээнийг зохион байгуулах, 2022 оны ДАШТ-д зориулан барьсан дэд бүтцийн байгууламжуудыг ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Одоо болж буй ДАШТ-ий үеэр тамирчид, хөгжөөн дэмжигчид олон хотуудын хооронд ниссэнээр нүүрстөрөгч тодорхой хэмжээгээр ялгарч байгаа бол Катарт ийм ялгарал “0” байх юм. Мөн 3 жилийн өмнө барьсан 9 цэнгэлдэх хүрээлэн бүгд хэвийн ажиллаж байна.
Эл хүсэлтийг ФИФА дэмжсэн тохиолдолд зуны хэт халуунаас шалтгаалан клубүүдийн ДАШТ-ийг 12 дугаар сард өвлийн улиралд зохион байгуулна. Гэхдээ энэ нь Европын лигүүдийн клубуудын тоглолтын хуваарьтай давхцах тул үүнийг эсэргүүцэх магадлал өндөр байгаа юм.
Өмнө нь клубүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ Испани, Марокко хоёр хамтран гаргасан бол Бразилын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Самир Шауд ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино-той уулзах үеэрээ “Бразил улс хүсэлтээ гаргана” гэдгийг мэдэгдсэн байна. Б.Адъяахүү
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд