Нийслэлийн удирдлага, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол”-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа илтэд шударга өрсөлдөөнийг хязгаарласан, хууль тогтоомжийг баримтлаагүйгээс гадна ажил гүйцэтгүүлэх тендерийн баримт бичигт дотоодын этгээд тендер ирүүлэх боломжийг зориуд хааж ажилласан тул 100,000 барилгачид хугацаагүй “Касктай суулт” зохион байгуулж, үр дүн гартал тэмцэхээ илэрхийлээд байгаа юм. Тиймээс Монголын Барилгачдын нэгдсэн холбоо барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 5000 орчим үндэсний аж ахуйн нэгж, барилгын салбарт ажиллаж буй 100,000 гаруй ажилтан, ажилчдын орлого олж, улмаар улс орноо хөгжүүлэхэд оролцох, татвар төлөх эрхийг санаатайгаар зөрчиж байгааг үл зөвшөөрч, “Сэлбэ дэд төв”-ийн асуудлаар нээлттэй мэдээлэл хийлгэх хүсэлтийг Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнд илгээлээ.












