Канадад гарсан гал түймэр тус улсын түүхэнд байгаагүй хохирлыг дагуулжээ

431
Канадад гарсан гал түймэр тус улсын түүхэнд байгаагүй хохирлыг дагуулжээ
Канадын Манитоба мужийн 17 мянга орчим хүнийг хурдацтай тархаж байгаа түймрийн аюулаас сэргийлэн нүүлгэн шилжүүлжээ. Гал сөнөөгчид галын тархалтыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд нисэх хүчний онгоц, нисдэг тэргүүдийг ашиглаж байгаа аж. Ирэх өдрүүдэд халуун, хуурай цаг агаартай байна.
Нийт 25 идэвхтэй түймэр бүртгэгдсэнээс 11 нь хяналтаас гараад байна
Гал түймрээс үүссэн өтгөн утаа Канад болон Америкийн газар нутгаар тархжээ. Саскачеван болон Манитоба мужууд дараагийн сар хүртэл онц байдал зарлаж, гал түймэртэй тэмцэхэд олон улсын дэмжлэг хүссэн. Саскачеван мужид Бямба гарагийн байдлаар 17 түймэр гарсны найм нь хяналтад ороогүй гэж бүртгэжээ. ''Канадын Олон агентлаг хамтарсан ойн түймэртэй тэмцэх төв’’-ийн мэдээлснээр нөхцөл байдлыг туйлын аюултай гэж тодорхойлжээ. Саскачевын ерөнхий сайд Скотт Мо бямба гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хуурай цаг агаар үргэлжилбэл нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 8000-10000 хүртэл нэмэгдэх боломжтойг сануулжээ. Мөн тэрбээр "Ирэх 4-7 хоног маш аюул нэмэгдэх эрсдэлтэй тул зориудаар бороо оруулах хэрэгтэй" гэв. Альберта болон Бритиш Колумбын ихэнх хэсэгт ч мөн гал түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байн.  Манитоба хотын Флин Флон хотод 5000 гаруй хүн амьдардаг боловч одоо зөвхөн гал сөнөөгчид болон туслах ажилчид үлдээд байгаа юм. Манитоба мужийн түймрийн нөхцөл байдалд дурдсанаар, нийт 25 идэвхтэй түймэр бүртгэгдсэнээс 11 нь хяналтаас гараад байна. Энэ долоо хоногт гал түймрийн утаа Америкийн нэгдсэн улсын 22 сая иргэдийг агаарын чанарын эрсдэлтэй байдалд оруулжээ. Миннесота мужийн хойд хэсгийн оршин суугчдад утаа нь "эрүүл мэндэд хортой" түвшинд хүрсэн гэх анхааруулга ирэх даваа гараг хүртэл үргэлжилнэ. Канад улс түүхэндээ хамгийн их ой хээрийн түймэртэй нүүр тулсан буюу 17.2 сая га газар шатжээ. Гал түймэр Канадаас гадна дэлхийн олон оронд үүсээд буй. Тэр дундаа цаг уурын өөрчлөлт нь гал түймэр гарах таатай нөхцөлийг бүрдүүлж байна гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлэв. Хэт халалт удаан үргэлжилснээр халуун агаар хөрс болон ургамлын чийгийг улам ихээр ууршуулж, гал гарах, тархах таатай орчныг бүрдүүлдэг ажээ. Эх сурвалж: BBC Орчуулсан: Б.Төрбаяр
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд