Казинс хасагдах аюултай тоглолтод 13.7 оноо дундажладаг

794

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын плей-оффын хагас шигшээ шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр /2025.04.03/ Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цувралын зургаа дахь тоглолт болно. Одоогоор цувралд аваргаа хамгаалагч Хүлэгүүд 3-2 гэсэн харьцаатай илүүрхэж буй. Хэрэв өнөөдөр тэд хожигдвол финалд шалгарах учиртай.Ахлах дасгалжуулагчаа нутаг буцааж, туслах дасгалжуулагч Э.Ариунболдыг тушаал дэвшүүлсэн нь ямартай ч өгөөжтэй байгаа. Цагтаа Хүлэгүүдийн төлөө хүчин зүтгэж явсан тэрбээр сүүлийн жилүүдэд дасгалжуулагчийн албанд зүтгэж, нас насны багуудыг дасгалжуулсаар өдийг хүрлээ. Хувилбар зурахдаа хүртэл багийнхаа ахмад тамирчдыг "Ах аа" гэж байгаа нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татжээ. Өнөөдөр түүний баг Бодонсыг давж, Казинсыг ганзага хоосон буцааж чадах болов уу?Нөгөө талд Бодонс хожигдох эрхгүй болсон. Казинстай тэд эхний шатанд BCH Найтсыг давж, өдгөө аваргуудын эсрэг жинхэнэ сорилтод орчихсон явна. Цувралын тав дахь тоглолтод Ахмад, Казинс хоёр дийлдээгүй. Хүлэгүүд ч хамгаалах учраа олоогүй.Сонирхолтой нь Казинс NBA-ийн замналдаа нийт зургаан удаа плей-оффын хасагдах аюултай тоглолтод оролцож байжээ. Тухайн тоглолтууддаа 14.9 минутад 13.7 оноо, 3.7 самбар, 1.5 ашигтай дамжуулалт үзүүлсэн аж. Амжилтын хувьд 3-3. Сүүлд 2022 онд Денвер Наггетсын бүрэлдэхүүнд байхдаа Голден Стэйт Уорриорсын эсрэг тоглож, 19 оноо авсан ч баг нь Уорриорст 4-1 гэсэн харьцаатай хожигдож байжээ.

[gallery size="medium" ids="515,516,517,518,519,520,521,522,523"]
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв