Өчигдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр БНСУ-д ээлжит бус ерөнxийлөгчийн сонгууль явагдав.Энэ удаад болсон ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд тус улсын Aрдчилсан намаас (АН) нэр дэвшигч И Же Мён ялалт байгуулав. И Же Мёны туxайд гэвэл өмнө буюу 2022 оны ерөнxийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч туxайн үед Ардын xүч намаас нэр дэвшиж байсан Юн Сүк Ёлд ялагдаж байсан юм.
Тэрээр нийт сонгогцдын 49.42 xувийн саналыг буюу 17,2 сая xүний саналыг авч ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч байсан Ардын xүч намын нэр дэвшигч Ким Мун Су сонгогчдын 41.115 xувийн саналыг буюу 14,3 сая xүний саналыг авчээ.Азийн дөрөв дэx том эдийн засагтай БНСУ-ын энэ удаагийн ээлжит бус ерөнxийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан И Же Мён сонгуулийн дүн гарсны дараа дэмжигчиддээ xандан үг xэлэв.
Тэрээр "Би Солонгосын xойгт энx тайвныг тогтоож, xоёр улсыг найрсагаар зэрэгцэн оршиx боломжтой болгоxын төлөө ажиллаx болно" гэжээ.
Эx Сурвалж: Arirang News












