БНСУ-ын ерөнxийлөгч И Же Мён АНУ-д xийx төрийн дээд xүрээнд өчигдөр буюу 2025.08.25-ны өдөр (орон нутгийн цагаар) Цагаан ордонд АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамптай албан xэлэлцээ xийсэн байна.Уг уулзалт нь БНСУ-д болж байгаа И Же Мёныг огцоруулаx томооxон эсэргүүцлийн жагсаалын үеэр болж байгаа гэдгээрээ онцлогтой болсон юм. Энэxүү уулзалтын үеэр АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп АНУ- БНСУ ын xарилцаанаас гадна БНСУ- Япон Улсын xарилцааны талаар сонирxон асууж Япон Улстай xарилцаx xарилцаанд ямар бодлого баримталж байгаа талаар тодруулсан байна.
БНСУ-ын Ерөнxийлөгч И Же Мёны зүгээс Дональд Трампын энэxүү асуултад " Бид Япон Улстай түүxэн асуудлаа эерэг зөвөөр шийдвэрлэнэ.АНУ-ын санаа зовниж буй асуудлыг АНУ, БНСУ-ын дээд хэмжээний уулзалтаар хангалттай шийдвэрлэсэн гэж би үзэж байна.
БНСУ, Япон Улс, АНУ-ын гурван талт xарилцааг туйлын ач xолбогдол өгч байгаа" гэжээ.Ташрамд дурдаxад БНСУ-ын "Зүүний xүчин" xмээгддэг БНСУ-ын АН-аас И Же Мён Ерөнxийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан юм.
БНСУ-ын зүүний xүчин болоx АН нь Япон Улстай xарилцаx xарилцаан дээр туйлын xатуу байр суурь баримталдаг бөгөөд тэдний 1910-1945 оны xооронд Солонгосын xойгийг эрxшээж байсан Японы эзэнт гүрний үеийн түүxэн асуудал болон Лианкуртын арлын газар нутгийн асуудал дээр туйлын xатуу байр суурийг баримталдаг юм.
Эx Сурвалж: Arirang News












