Истанбулд газар хөдөлсний улмаас олон хүн гэмтэж бэртжээ

356
Истанбулд газар хөдөлсний улмаас олон хүн гэмтэж бэртжээ

ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /Anadolu/. Туркийн Истанбул хотод лхагва гарагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 236 хүн гэмтэж бэртсэн гэж албаны хүмүүс мэдэгджээ. Газар хөдлөлтийн голомт нь Истанбулын Силиври дүүрэгт байсан гэж Гамшиг, онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Орон нутгийн цагаар 12.49 цагт болсон газар хөдлөлтийн улмаас 15 сая гаруй хүн амтай Истанбул болон зэргэлдээх мужуудад хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, оршин суугчид айдаст автан барилга байшингуудаас гүйн гарчээ.

“Газар хөдлөлт 7 км-ийн гүнд болсон бөгөөд 13 секунд үргэлжилсэн. 17:55 цагийн байдлаар нийт 127 удаа чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.9 магнитуд байсан” гэж Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдээлсэн байна. Сандарсандаа өндрөөс үсэрч гэмтсэн зэрэг 236 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд тэдний дотор амь насанд халтай гэмтэл авсан хүн байхгүй гэж захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Мурат Курумын мэдээлснээр, одоогийн байдлаар 112 дугаарын утсанд ирүүлсэн гомдол хүсэлтийн дагуу нийт 378 барилга байгууламж эвдэрч сүйдсэн тухай мэдээг хүлээн аваад байгаа бөгөөд есөн байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Яаралтай тусламжийн 112 төвд ирсэн дуудлагуудыг үзэхэд, одоогоор хүний ​​амь нас хохирсон тухай мэдээлэл байхгүй гэж Онцгой байдлын газраас мэдэгджээ.

Мөн холбогдох бүх байгууллага, хариу арга хэмжээ авах багуудыг дайчилж, учирч болзошгүй хохирлыг үнэлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг шалгалт хийж байна гэж тус агентлаг мэдээлжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ, миний бие ард түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөе, бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна, одоогоор ямар нэгэн түгшүүртэй нөхцөл байдал үүсээгүй байна гэлээ. Тэрбээр Дотоод хэргийн сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайд, мөн Онцгой байдлын газрын дарга, Истанбул хотын захирагч нараас газар хөдлөлтийн талаар мэдээлэл авчээ.

Э.Хулан Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд