Ирэх өдрүүдэд нойтон цас, бороо холилдон орж сэрүүснэ

420
Ирэх өдрүүдэд нойтон цас, бороо холилдон орж сэрүүснэ

Ирэх арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа.Тухайлбал,

Энэ сарын 24-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Улаанбаатар орчмоор энэ сарын 25-нд бага зэргийн бороо, 28-29-нд бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1...+6 градус, бусад хэсгээр +6...+11 градус өдөртөө +21...+26 градус дулаан, 29, 30-нд сэрүүснэ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
a
admin
·2025-07-18 11:47

Ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно

Сэрэмжлүүлэг: Долоодугаар сарын 8-9-нд олон цаг үргэлжилсэн аадар бороо орно
a
admin
·2025-07-05 12:50

Сэрэмжлүүлэг: Долоодугаар сарын 8-9-нд олон цаг үргэлжилсэн аадар бороо орно

Сэрэмжлүүлэг:Усархаг аадар бороо, аянга, цахилгаан, мөндөр, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
a
admin
·2025-06-30 10:12

Сэрэмжлүүлэг:Усархаг аадар бороо, аянга, цахилгаан, мөндөр, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл  бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
a
admin
·2025-05-12 13:54

Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ

Бороотой өдрүүд үргэлжилнэ
a
admin
·2025-05-05 09:58

Бороотой өдрүүд үргэлжилнэ

Ахиухун хэмжээний бороо орохыг анхаарууллаа
a
admin
·2025-05-04 15:43

Ахиухун хэмжээний бороо орохыг анхаарууллаа