Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчийн нэгээр Т.Мөнхтэнгэр шалгарчээ

171
Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчийн нэгээр Т.Мөнхтэнгэр шалгарчээ
Хөвсгөл аймаг дахь улсын тусгай хамгаалалттай газрын залуу байгаль хамгаалагч Төмөрсүхийн Мөнхтэнгэр нь Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр шалгарлаа. Тэрээр олон жил байгаль хамгааллын ажилд зүтгэсэн говийн болон баруун аймгуудын байгаль хамгаалагчидтай мөр зэрэгцэн шагнуулж байгаадаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв. Байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр хандгай агнасан зөрчлийг илрүүлсэн, хууль бус загасчлал түүнээс урьдчилан сэргийлсэн гэх шалгуураар (Ирвэс Хамгаалах Сан, Байгаль Oрчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам болон Олон Улсын Ирвэс Хамгаалах Сантай хамтран Английн засгийн газрын Зэрлэг амьтны хууль бус худалдаа бууруулах (IWT) төслийн санхүүжилтээр шалгаруулсан) ирвэстэй нутгийн  20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр тодорсон нь энэ аж. 2024 онд  хариуцан хамгаалсан газар нутагтаа 12 хэрэг зөрчил илрүүлсэн, 153 хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн, 7-г таслан зогсоосон, 221 өдөр хээр хяналт шалгалт хийжээ. Тэрээр хэлэхдээ, "Аав, ээж, ах гээд бид гэр бүлээрээ байгаль хамгаалагч. Аав минь намайг бага байхаас байгаль хамгаалахад сургаж, би ч түүндээ хөтлөгдсөөр өдий зэрэгтэй явж буй. Байгаль хамгаалагчид жилийн 200-280 хоногийг хээр хяналт шалгалтаар явж ар гэрээсээ хол өнгөрүүлдэг. Байгаль хамгаалагч нарын ар тал гэдэг чухал хүмүүс. Манай ээж гэхэд аавыг 35 жил хүлээж, ажлыг нь дэмждэг. “Байгаль хамгаалагчийн гэр бүлийнхэн бол хүлээх гэж төрчихсөн гэх юм уу, тийм л улсууд. Энгийн бид хүнтэй уулзахаар цаг товлоод 10-20 минут хоцорвол бөөн юм болдог доо.  Гэтэл бүх амьдралынхаа турш аавыг хүлээнэ гэдэг чинь том зориг, тэвчээр" хэмээн гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг дурдлаа. Мөн үргэлжлүүлэн "Байгалийн төлөө зүтгэж байгаа бүх хүний л боддог бодол биз ээ. Ирээдүй хойч үедээ хариуцсан хамгаалж буй газар нутгаа унаган төрхөөр нь хадгалж үлдээхийг хүсдэг" гэлээ. Эх сурвалж: Ирвэс Хамгаалах Сан
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо