Иран улс Владимир Путинийг хүлээж авахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, Тегераны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатеме Мохажерани "Путиний Тегеран дахь айлчлалын бэлтгэл ажил яг одоо үргэлжилж байна" гэжээ. Харин Кремлийн зүгээс очно, очихгүй гэх албан ёсны хариуг одоог хүртэл өгөөгүй байгаа юм. Украйны Ерөнхийлөгч В.Зеленский харин "Иранд уулзъя. Ямар нэгэн шалтгаанаар замаасаа буцчихгүй бол" хэмээсэн билээ.



