Сүхбаатар дүүрэгт байрлах “Cante”, “Zu” шөнийн клубийн гадна УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагын хүү, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд долоодугаар сарын 18-19-ний шилжих шөнө гэм зэмгүй нэгний биед халдаж, эрүүүл мэндэд ноцтой хохирол учруулсан ноцтой хэрэг гарсан. Одоогоор хохирогчийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ар гэрийнхний зүгээс хэрэгт холбогдсон этгээдүүд хар тамхи хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоосон гэх мэдээллийг өгсөн юм.
Харин хохирогчийн эгч энэ талаар тодорхой ийнхүү мэдээллээ. Тэрбээр "Миний дүү 2025 оны долоодугаар сарын 18-ны шөнө 3:30 минутын орчимд Cante club-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь Цэрэнпунцаг гишүүний хүү Санжаачойпэл түрүүлж тархин тусаа газар нь цохин унагааж, араас нь Эрэлын Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан болно. Монгол Улсын Эрүүгийн хуульд












