Засгийн газар 29 хороо, зөвлөлийг татан буулгаж, 41,6 тэрбумыг хэмнэнэ

326
Засгийн газар 29  хороо, зөвлөлийг татан буулгаж, 41,6 тэрбумыг хэмнэнэ
Төсвийн хэмнэлтийн тодотголын хүрээнд чиг үүрэг нь давхцаж буй Үндэсний хороод, зөвлөлийг татан буулгаж, хэмнэлт хийхээр болсон билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргалаа. 29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ. Татан буулгасан 29 хорооны чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзсэн байна. Татан буулгасан үндэсний хороо, зөвлөл, 1. Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо 2. "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо 3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо 4. 20 минутын хот Үндэсний хороо 5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо 6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо 7. "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо 8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо 9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо 10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо 11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо 12. Дэлхийн өвийн үндэсний хороо 13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо 14. ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо 15. Үндэсний тээврийн хороо 16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл 17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл 18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл 19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл 20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл 21. Хэмжил зүйн зөвлөл 22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл 23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл 24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл 25. Усны үндэсний зөвлөл 26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл 27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл 28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл 29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл багтаж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
a
admin
·2025-07-09 15:12

Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, БЭТ баг  ажиллуулна
a
admin
·2025-07-09 14:08

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, БЭТ баг ажиллуулна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
a
admin
·2025-07-03 10:28

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна
a
admin
·2025-06-25 11:23

ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдаж өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна

Засгийн газар маргааш хуралдахгүй
a
admin
·2025-05-13 16:54

Засгийн газар маргааш хуралдахгүй

Засгийн газар “5Ш” ажиллагаагаа үл хайхарч, авлигачдад “бууж өглөө”
a
admin
·2025-05-12 11:51

Засгийн газар “5Ш” ажиллагаагаа үл хайхарч, авлигачдад “бууж өглөө”

Говийн бүсийн анхдугаар хуралдаан маргааш Дорноговь аймагт болно
a
admin
·2025-05-11 15:26

Говийн бүсийн анхдугаар хуралдаан маргааш Дорноговь аймагт болно

Л.Энх-“Амгалан: 100 000 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч, өрх толгойлсон эцэг, эхийн тоо 80 мянгад хүрлээ
a
admin
·2025-05-07 14:09

Л.Энх-“Амгалан: 100 000 хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч, өрх толгойлсон эцэг, эхийн тоо 80 мянгад хүрлээ

Н.Учрал: “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудын 34 хувийн хэлэлцээрийг 14 хоногт дуусгана
a
admin
·2025-04-30 15:24

Н.Учрал: “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудын 34 хувийн хэлэлцээрийг 14 хоногт дуусгана

Засгийн газрын хуралдаанаар 24 асуудлыг хэлэлцэж байна
a
admin
·2025-04-30 10:38

Засгийн газрын хуралдаанаар 24 асуудлыг хэлэлцэж байна