Зарим гишүүн ахмадуудын тэтгэвэрт хүртэл оролцож, далийрахаа болино уу!

478
Зарим гишүүн ахмадуудын тэтгэвэрт хүртэл оролцож,  далийрахаа болино уу!

Улсад 20-30 жил ажиллан, нийгмийн болоод эрүүл мэндийн даатгал төлж ирсэн ахмадууд өндөр настны тэтгэвэрт, гавьяаныхаа амралтад суух нь цаг хугацааны асуудал. Гэхдээ манай нийгэмд гавьяаны амралт бус эсрэгээрээ тэтгэвэр нь хаанаа ч хүрэлцэхгүйгээс үр хүүхдийнхээ гарыг харах болдог. Хүнс, барааны үнээс гадна цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, энэ нь ахмадуудад хүндээр тусаж буй. Тиймдээ ч даралтын эмээ ч авч чадахгүй байна гэх гомдол их. Гэтэл нийгэмд шийдвэл, засвал зохих олон асуудал байсаар атал хийцгүйрсэн Л.Энх-Амгалан, А.Ариунзаяа мэтийн гишүүд өндөр настнуудын тэтгэвэр рүү хүртэл орж, үүнийгээ хөгшдөд буян болж байна гэж хүртэл ярих боллоо. Үр хүүхдээс тэтгэврийн чинь мөнгийг хамгаалаад танд өгөх гээд байна хэмээн сайн хүний дүрд тоглон, энэ хугацаанд хуримтлалтай болоод ав ч гэх шиг.  Үр хүүхэд, ач зээдээ тэтгэврийн мөнгөө зориулах үгүйгээ  өөрсдөө мэдье,  эрх чөлөөнд минь битгий халд хэмээн бухимдсан ахмадууд үгээ дайж байна. Үнэхээр л ахмадуудад олдож буй ганц хөрөнгө нь энэ. Тиймээс түүгээрээ лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай. Тиймээс зарим нэг гишүүн хийцгүйрлээ гэхэд өндөр настнуудын тэтгэвэр үү ортлоо бүү далийрна уу!.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Тэтгэврийн зээлийг маргааш шийдэхгүй бол ахмадууд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
a
admin
·2025-07-03 14:05

Тэтгэврийн зээлийг маргааш шийдэхгүй бол ахмадууд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ