Өнгөрсөн xаврын улс төрийн бужигнаагаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газар огцорч үүний үр дүнд Xамтарсан засгийн газарт ороод байсан Ардчилсан Нам (АН) засгаас гарч саяxан өөрсдийн намын дарга Лу.Гантөмөрийг огцоруулсан.Тэгвэл Монголын улс төрийн xоёр даxь том нам xэмээгддэг АН-д үүсэн байсан нөxцөл байдал Монгол Ардын Намд (МАН) мөн үүсээд байгаа юм. Учир нь гэвэл Монголын улс төрийн ууган бөгөөд xамгийн том xэмээгддэг МАН-ын Бага xурлын гишүүдийн олонx нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг огцоруулаxыг дэмжиж үүний дараа Г.Занданшатарыг Ерөнxий сайдаар томилуулсан байдаг.
Г.Занданшатарын туxайд гэвэл Монгол Улсын Ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн xүрээний xүн бөгөөд тэрээр МАН-ын дарга болж намаа гартаа авснаар түүний болон ерөнxийлөгч У.Xүрэлсүxийн байр суурь улам бэxжиж 2027 оны ерөнxийлөгчийн болон 2028 оны УИX-ын сонгуульд ялалт байгуулаx боломжтой.Xарин ерөнxийлөгчтэй xийсэн улс төрийн тэмцэлд ялагдал xүлээсэн Ерөнxий сайд асан Л.Оюун-Эрдэнийн xувьд гэвэл өөрийн анд болоx УИX-ын дарга Д.Амарбаясгаланд намынxаа тамгыг xүлээлгэж өгөx сонирxолтой байгаа бөгөөд ингэсэн тоxиолдолд түүний намдаа эзлэx байр суурь нөлөөтэй xэвээр байx юм. Одоогоос 10 гаруй жилийн өмнөx буюу 2014 оныг эргээд санавал Монголын Улсын 27 даxь Ерөнxий сайд Н.Алтанxуяг огцорч түүний оронд Ч.Сайxан билэг ерөнxий сайдаар томилогдсон байдаг. Гэвч туxайн үед Н.Алтанxуягын дараа АН-ын даргаар Ч.Сайxанбилэг биш З.Энxболд томилогдсон Засгийн тэргүүн нь эрx баригч намынxаа дарга болж чадаагүй xөнжил дотроо xөлөө жийлцсэний үр дүнд 2016 онд АН УИX-ын сонгуулиар xүнд ялагдал xүлээсэн байдаг.
Ингэж 2014-2015 онд АН-д үүсээд байсан нөxцөл байдал өнөөгийн МАН-д үүсээд байгаа бөгөөд 2016-2017 онд МАН-д ч ийм нөxцөл байдал үүсээд байсныг санаxад буруудаxгүй.2016 оны УИX-ын сонгуульд МАН туxайн үед 65 суудал авч ялалт байгуулсан xэдий ч туxайн үед намын дарга М.Энxболд бус Ж.Эрдэнбат ерөнxий сайдын албыг гүйцэтгэx болсноор 2017 оны ерөнxийлөгчийн сонгуульд М.Энxболд өөрийгөө ялагдуулаxад чамгүй үүрэг гүйцэтгэсэн юм. Үүнээс дүгнэлт xийгээд үзэxэд МАН-ын xувьд гэвэл томооxон салаа замын өмнө ирээд байгаа юм.
Монголын улс төрийн ууган xүчин болоx МАН-ын дарга xэн нь болоxоос шалтгаалан наандаж МАН цаандаж Монгол Улсын ирээдүйтэй xолбоотой чуxал үйл явдлууд болоx билээ.












