Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх бүтээн байгуулалтад Филиппинээс 20 гаруй ажиллах хүч авсан

375
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх бүтээн байгуулалтад Филиппинээс 20 гаруй ажиллах хүч авсан
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туул гол дээгүүрх Зайсангийн гэж нэрлэгддэг хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 13-нд хааж, буулган шинээр барьж эхлээд буй. Өнөөдрийн байдлаар гүүрийг шинээр барих ажил 90 хувьд хүрчээ. Энэ тухай НЗХГ-ын дарга Б.Одбаяр Өнгөрсөн нэгдүгээр сард "ЗМЗ" компани Зайсангийн зүүн гүүрийг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар барилгын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Голын ус хөлдсөн үед буюу өвлийн улиралд гүүрийг буулгасан юм. Гол гэссэн үед шон суурь буюу баганан тулгууруудыг гаргахад хүндрэлтэй болдог. Улаанбаатар хотод гүүрийг буулгаж, шинээр барьсан тохиолдол байхгүй. Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээтэй болгосноор авто замын түгжрэл багасна. Гүүрний хоёр эгнээ нарийсал нь Сүхбаатарын талбай чиглэлийн замд түгжрэл үүсгэдэг байсан. Гүүрний барилгын ажлыг энэ сард дуусгахаар ажиллаж байна" гэв. "ЗМЗ" компанийн инженер "Өнөөдрийн байдлаар гүүрний захын нэг тулгуур, хоёр алгасал хийгдээгүй байгаа, 2-3 хоногийн дотор угсарна. Бүтээн байгуулалтын талбай дээр 40 гаруй хүн 24 цагаар ажиллаж байна. Монгол талаас ажиллах хүн муутай байгаа тул барилгын ажлыг хугацаандаа дуусгахаар Филиппинээс 20 гаруй ажиллах хүч авсан" хэмээн ярилаа. Уг гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажилд нийслэлийн 2025 оны төсвөөс 15.8 тэрбум төгрөгийг зарцуулах төсөвтэй байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо