Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас 2024 оны тавдугаар сарын 2-ны өдөр баталсан УИХ-ын Хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 38 дугаар тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж хэлэлцсэн юм. Энэ үеэр:
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан сайд аа, яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2,3 компаниас эм ав гэсэн шийдвэр гаргаад байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Би БНСУ-д хувийн үйлдвэрүүдтэй уулзаж, гэрээ контракт хийгээгүй. Ямар нэгэн хуулийн зөрчил үүсгээгүй
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Битгий олон юм яриад байгаарай. Олон улсын тендер зарлаж, ямар үнээр ямар эм худалдаж авах ажлыг агентлаг хийх ёстой шүү хэмээн тэрсэлдэв.


