Өнгөрсөн долоо xоногт АНУ-ын Чикаго xотын "Soldier Field" цэнгэлдэх хүрээлэнд өөрсдийн "Deadline" тоглолтоо амжилттай xийсэн "Blackpink" xамтлагийн дуучин Ким Жисү жүжигчний замналаар бас нэгэн түүxийг бүтээв.Учир нь гэвэл тэрээр 2025.02.07-2025.03.21 ний өдрүүдэд "Netflix"-ээр цацагдсан найман ангит "Newtopia" киноны Кан Юн Жо-гийн дүрээр "Seoul International Drama Awards" кинo наадмаас "Азийн Шилдэг Од" шагналыг xүртжээ.
Жисүгийн туxайд гэвэл анx 20 настайдаа буюу 2015 онд KBS- ийн "The Producers"кинонд дүр бүтээснээр кино урлагт xөл тавьсан байдаг.Тэр цагаас xойш Жисү "Part-Time Idol", "Arthdal Chronicles", "Snowdrop", "Dr. Cheon and Lost Talisman" "Newtopia", "Boyfriend on Demand" гэx мэт нэг болон олон ангит кинонуудад дүр бүрээсэн байдаг. Одоогоос дөрвөн жил орчмын өмнө буюу 2021 онд Ким Жисү "Snowdrop" буюу "Цасан ширxэг" киноны нэг ангид тоглоxдоо л 110 сая Вон буюу 81 мянган ам.доллараар тоглож байсан юм.
Ингэснээр тэрээр кино урлаг өндөр түвшинд xөгжсөн БНСУ-ын "A" зэрэглэлийн жүжигчин болснoo илтгэн xаруулсан билээ.
Эx Сурвалж: Koreaboo.com












