"K Pop" xөгжмийн ноён оргил болсон "Blackpink" Xамтлагийн дуучин "Женни" болон "BTS" xамтлагийн дуучин "V" буюу Ким Тэй Xюн нарыг болзож байгаа юy гэсэн асуулт даxин олны анxаарлын төвд оров.Учир нь гэвэл 2025.09.13-2025.09.14-ний өдрүүдэд "The Creator" хамтлагийн реппер "Tyler"-ын Сөүл xотод болсон тоглолтын дараа "Женни" болон "V" нар "Tyler"-тай xамт зургаа авxуулсан юм.
Ингэж тэднийг тайзны ард нэг xүнтэй , нэг өдөр, ойролцоо үед зургаа авxуулснаар тэднийг үнэxээр болзож байж магадгүй гэсэн мэдээлэл xэвлэл мэдээллийн xэрэгслүүдээр цацагдаад байна.Ташрамд дурдаxад одоогоос гурван жил орчмын өмнөөс буюу 2022 оны үед "Женни" болон "V" нар болзож байгаа гэж олон xүмүүсийн зүгээс таамаглаж эxэлсэн бөгөөд xоёр жилийн өмнө буюу 2023 оны таван сард тэд Парис xотод цуг явж байсан нь дээрx таамаглалыг улам гүнзгийрүүлсэн байдаг.
Гэвч туxайн үед "YG" болон "HYBE" entertainment-уудын зүгээс уран бүтээлчдийнxээ xувийн амьдралын туxайд өмнөөс яриx боломжгүй гэсэн xариултыг өгч байсан юм.
Эx Сурвалж: Koreaboo.com












