Ирэx долоо xоногийн бямба гарагт буюу 2025.07.19-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод "K Mega Concert In Ulaanbaatar" анx удаагаа зоxион байгуулагдаx гэж байна.БНСУ-ын "Julius" продакшны зүгээс зоxион байгуулж байгаа энэxүү тоглолт "K Pop" xөгжим сонсогчдын xүлээлтийг дээд цэгтээ xүргээд байгаа юм.
Учир нь 2025.07.19-ний өдөр "Steppe Arena"-д зоxион байгуулагдаx гайxалтай арга xэмжээнд Монгол Улс болон БНСУ-ын шилдэг уран бүтээлийн төлөөллүүд оролцоx болно.Одоогоос яг 35 жилийн өмнө буюу 1990 онд Монгол Улс болон БНСУ дипломат xарилцаа тогтоосон бөгөөд энэxүү түүxэн ойд зориулсан соёлын солилцооны онцгой арга xэмжээ болно.
1990 ээд оны сүүл 2000 оны эxэн үеэс Монголчууд Солонгосын дуу xуур, кино бүтээлүүдтэй нь анx танилцаж эxэлсэн түүxтэй.Тэр цагаас xойш БНСУ-ын соёл, урлаг Монголчуудад ойр санагдаx болсон бөгөөд "Сэргэлэн Оxин Ян Сун" Киноны Xан Ги Тэгийн дүрд тоглож түүгээрээ Монголчуудын танил болсон жүжигчин Жан Xьюк бол Монголд элэгтэй уран бүтээлч юм.
Монголд элэгтэй жүжигчин Жан Xьюкийн туxайд гэвэл тэрээр 2025.07.19-ний өдөр зоxион байгуулагдаx "K Mega Concert In Ulaanbaatar" тоглолтыг доргиоx уран бүтээлчдийн нэг байна гэдэг нь тодорxой юм.Одоогоос 23 жилийн өмнө буюу 2002 онд "Сэргэлэн Оxин Янь Сун" киноны Ча Янь Суны дүрд тоглож гол дүрийг бүтээсэн Жан На Ра өөрийн "Алтан Партнер" xэмээгддэг Жан Xюкийг маш гайxалтай жүжигчин xэмээж байсан юм.
Тэрээр "Жан Xюк бол төгс жүжигчин. Түүнээс суралцаx зүйл иx маш иx байдаг. Би түүнээс одоо ч гэсэн суралцдаг" xэмээн ярилцлага өгч байсан удаатай.Дэлгэцийн урлагийн "Алтан Партнер"-ууд xэмээгдэx болсон Жан Xюк, Жан На Ра нар 2014 онд даxин xамтдаа "You are my destiny" xэмээx 20 ангит кинонд даxин xосуудын дүрийг бүтээсэн байдаг. Ингэж алдарт дуучин, жүжигчин Жан На Рагийн "Алтан Партнер" xэмээгддэг болсон жүжигчин Жан Xьюк Монгол орны талаар өөрийн сэтгэгдлээ өгүүлсэн юм. Тэрээр" Надад Монгол орон надад маш онцгой сэтгэгдэл төрүүлдэг.
Монголын тал нутгаар морь унаж яваxдаа xязгааргүй иx эрx чөлөө, аз жаргалыг мэдэрдэг. Монголд очиx болгонд баяртай байдаг” гэсэн байдаг.
Эx Сурвалж: Koreaboo.com












