АН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагийн Бүлгийн хуралдаанаар нэгэн шийдвэр гаргасан нь Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын улстөрийн маргаантай холбоотой буюу намынх нь эмэгтэй гишүүнийг нь доромжилж, бүдүүлэг хандсан гэдэг шалтгаанаар улс төрийн акц хийхээ мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг танилцуулж гишүүдийн асуултад хариулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байвал би ч бас улстөржиж чадна" хэмээн ёжилсон билээ. Уг үйлдэлтэй холбоотойгоор АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй хэмээн бойкотлоод буй. Харин Ерөнхий сайдын уучлалт гуйх хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд хэрэв чуулганы танхимын индэр дээрээс бичгээр бус өөрийн амаар уучлалт гуйхгүй бол цаашид УИХ, Байнгын хороодын хуралдаанд АН оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Бүлгийн гишүүдийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор АН-ын сайд нар намын даргынхаа үгэнд орох уу, танхимд нь буй сайдынхаа талд орох уу гэдэгт эргэлзээнд оржээ. Ямартай ч, УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд оролцож, уучлалт хүсэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч АН уучлалт гуйтал акцаа үргэлжлүүлнэ гэдэг байр суурин дээрэ хатуу зогсоно гэдгээ мэдэгдлээ.












