Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжих ёстой байсан. Санал хураалтад нийт 82 гишүүн оролцсоноос 44 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжсэн бол 38 нь дэмжээгүй санал өгсөн юм. Тиймээс УИХ-ын нийт гишүүдийн олонх Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолыг төслийг батлаагүй гэж үзэн Ерөнхий сайдыг огцорсонд тооцов. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдаар хэн гэдэг улстөрч томилогдон ажиллах вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж, хөшигний ард марафон өрнөж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ томилолтоор яваад ирэх зуурт дараагийн Засгийн газрын бүтэц зурагдсан байсан тухай мэдээлсэн. Харин одоо дараагийн Ерөнхий сайдад ил тод өрсөлдөж, урьд өмнө дуулдаж байсанчлан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын дарга асан Г.Занданшатар нарын нэрс дуулдаж байна. МАН дангаар Засгийн газраа бүрдүүлэх учир дутагдалтай тул ИЗНН, ХҮН-аас Засагт орох нь тодорхой болж байна. Одоогоор ХҮН Зөвлөлөө хуралдуулаулс төрн намын дарга Т.Доржхандаа огцруулах асуудлыг хөндөх болсон талаарх "бор шувуу" нисэж байна. ИЗНН-ын дарга Б.Батбаатар, ХҮН-ын Б.Найдалаа нар сайдын суудалд санаархаж, МАН-ын шинэ Засгийн газар эн тэргүүнд данхайсан бүтцээ задалж, сайд нарынхаа тоог багасгах тухай дотооддоо тохиролцсон гэх. Шинэ тутам байгуулах Засгийн газрын галыг хэн атгах вэ гэдэг өдгөө анхаарал татаж, богино хугацаанд Ерөнхий сайдаа томилон, Ерөнхий сайд багаа бүрдүүлэх гэсээр Үндэсний их баяр наадамтай золгож таарах нь.






