Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхий сайд, дотны нөхөр таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
Эдгээр төсөл нь манай хоёр орны гүн гүнзгий харилцааны илэрхийлэл болж байгаа бөгөөд цаашид олон төсөл хэрэгжүүлж, хоёр орны иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх эерэг үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэ хичээл зүтгэлээ ирээдүйд ч үргэлжлүүлж, ард иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан төслүүд хэрэгжүүлэх болно.
Хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж, ашигт малтмал, уул уурхай, сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг зорьж байна.
Бидний хоорондын холбоо нь харилцан итгэлцэл, нөхөрлөлд гүн гүнзгий суурилсан бөгөөд энэ уламжлал нь бидний өнө эртний соёл, иргэншлээс улбаалан өнөөг хүртэл хөгжиж ирсэн.
Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.Манай хоёр орны найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, эртний түүхт, оюун санааны хөрш, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд таныг мөнх хөх тэнгэрийн орон, эртний төрт улсуудын өлгий нутаг, манай сайхан оронд тааламжтай цагтаа зочлох урилгыг таны сайхан өргөөнд гардуулж байна.Танд баярлалаа.
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАРЕНДРА МОДИ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хоёр орны төлөөлөгчид, Хэвлэлийн анд нөхөд өө, Та бүхэн сайн байна уу? Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон нийт төлөөлөгчдийг Энэтхэг Улсад хүлээн авч байгаадаа баяртай байна.Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилийн дараа Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байгаа нь чухал ач холбогдолтой.Энэ айлчлал Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, “Стратегийн түншлэл” тогтоосны 10 жилийн ойтой давхцаж байна. Бид өнөөдөр уулзалтынхаа өмнө хамтдаа мод тарьж, байгаль дэлхийдээ өргөл өргөлөө. Бидний суулгасан мод ирээдүй хойч үед маань хоёр улсын байгаль орчныг дээдлэх хичээл зүтгэлийг илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна.
10 жилийн Монгол Улсад айлчлах үеэрээ харилцаагаа ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн. Өнгөрсөн 10 жилд бид энэ түншлэлийн хүрээнд салбар бүрийг хөгжүүлж, шинэ түвшинд гаргалаа.Батлан хамгаалах, аюулгүй байдлын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр, шинэ санал, санаачилгуудыг хэрэгжүүлж ирлээ. Энэтхэг Улс чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа Монгол Улсын хил хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ. Эдгээрийг бид өөрсдийн нийтлэг, үнэт зүйлсдээ тулгуурлан хөгжүүлэх болно.
Нэн ойр түншийн хувьд бид олон улсын тавцанд хамтран ажиллаж, нээлттэй, оролцоог хангасан, хууль ёс, дүрэмд суурилсан Энэтхэг, Номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.Энэтхэг, Монгол нь дипломат харилцаатай төдийгүй оюун санааны маш ойр дотно нөхөд. Энэ нь манай хоёр орны ард түмний харилцаанаас тод харагддаг гэдэгт итгэлтэй байна. Буддын шашин бол манай хоёр улсын нийтлэг хэлхээ холбоо болж ирсэн. Иймээс манай хоёр улсыг оюун санааны ах дүүс гэж нэрлэдэг. Бид өнөөдөр хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаж, уламжлалт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ. Бид ирэх жил шашны дурсгалт үнэт өвийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байна. Мөн санскрит номын багшийг Гандантэгчэнлин хийдэд илгээж, гүнзгийрүүлсэн судалгааг өргөжүүлж, тухайн хийдэд байгаа Будда бурхны зураг хөргийг нарийвчлан судлах болно. Бид нэг сая ширхэг эртний монголын номлолыг цахимжуулна. Бид Засгийн газар болон байгууллага төдийгүй Архангай аймаг, манай Лех хот дахь Ладакийн автономит бүс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ. Монголын залуус, соёлын төлөөлөгчдийг жил бүр Энэтхэг Улсад хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ бол бид Монгол Улсын хөгжлийг байнга, тууштай дэмждэг нөхөр гэдгийн илэрхийлэл юм.
1,7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Дэлхийд Энэтхэг Улсын хэрэгжүүлж байгаа хамгийн том энэ төсөл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд эрч хүч өгнө.Энэтхэгийн 2,500 гаруй хүн энэ төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө зүтгэж байна. Бид Монголын ажиллах хүчийг чадавхжуулахыг хичээж байна. Харилцаа холбоо, технологи, аутсорсингийн төв байгуулсан. “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-аар дамжуулан хүүхдүүдэд чанартай боловсрол олгож байна.
Эдгээр төсөл нь манай хоёр орны гүн гүнзгий харилцааны илэрхийлэл болж байгаа бөгөөд цаашид олон төсөл хэрэгжүүлж, хоёр орны иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх эерэг үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэ хичээл зүтгэлээ ирээдүйд ч үргэлжлүүлж, ард иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан төслүүд хэрэгжүүлэх болно.
Хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж, ашигт малтмал, уул уурхай, сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулалт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахыг зорьж байна.
Бидний хоорондын холбоо нь харилцан итгэлцэл, нөхөрлөлд гүн гүнзгий суурилсан бөгөөд энэ уламжлал нь бидний өнө эртний соёл, иргэншлээс улбаалан өнөөг хүртэл хөгжиж ирсэн.
Цаашид ардчиллын үнэт зүйл болон хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, “Стратегийн түншлэл”-ээ илүү өндөр түвшинд хүргэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.Таныг төрийн түүхэн айлчлал хийж байгаад болон Энэтхэг Улсын төлөө гэсэн таны тууштай дэмжлэгт талархал илэрхийлье. Баярлалаа.
Мэдээлэл өгсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хайдерабад ордны Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.Махатма Ганди-гийн “Бидний үнэнч нөхөрлөл болгон даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох бат бөх суурийг бүтээж байдаг” хэмээн хэлсэнчлэн монгол, энэтхэгийн ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл улам бүр батжин бэхжиж, даян дэлхийн энх тайван, амар амгаланд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” хэмээн бичиж үлдээлээ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан дурсгалын маркийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцлоо.
Эx Сурвалж: President.mn













