Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав

166
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын  урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Парламентын Доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Энэтхэг Улсыг “гуравдагч хөрш” төдийгүй бүс нутаг дахь итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн зорилтуудын нэг гэдгийг тэмдэглэв.
Тэрбээр Парламентын Доод танхимын дарга Ом Бирла-тай 2023 онд Монгол Улсад уулзаж байснаа эргэн дурсаж, түүний айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьсан гэдгийг онцоллоо.
Дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Энэтхэг Улсад дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэ төрийн айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улсын Их Хурал болон Энэтхэг Улсын Лок Сабха хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болж буйг тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Энэтхэг, Монголын найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Энэтхэг Улсын Парламент хамтран ажиллана гэдгийг илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон гэдгийг онцоллоо.
Энэ төслийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Парламент анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд монголын ард түмэн нэн талархаж байдгийг тэмдэглэлээ.

Эx Сурвалж: President.mn

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо