Д.Трамп: Иран энх тайвныг сонгох ёстой. Үгүй бол илүү хүчтэй цохилт өгнө

221
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн байгууламжууд руу хийсэн АНУ-ын цэргийн цохилтын дараа ард түмэндээ хандан мэдэгдэл хийв. Тэрээр: "Хэдхэн хормын өмнө АНУ-ын зэвсэгт хүчин Ираны дэглэмийн гурван гол цөмийн байгууламж болох Фордо, Натанс, Исфаханд өндөр нарийвчлалтай, өргөн цар хүрээтэй цохилт амжилттай хийлээ. Эдгээр байгууламжуудын нэрийг олон жилийн турш сонсож ирсэн. Тэд энэ аймшигт сүйтгэл дагуулах хүчин чадлыг бүтээж байсан. Манай зорилго бол Ираны уран баяжуулах чадавхыг бүрэн устгаж, дэлхийн терроризмийг ивээн тэтгэгч №1 улсаас үүдэлтэй цөмийн аюулыг зогсоох явдал байлаа. Өнөө шөнө би дэлхий дахинд энэхүү ажиллагаа бол цэргийн талаасаа гайхалтай амжилт байсныг мэдээлж байна.40 жилийн турш Иран улс 'Америкт үхэл!', 'Израйльд үхэл!' гэж уриалж ирсэн. Тэд бидний ард иргэдийг хөнөөж, замын хажуугийн тэсрэх бөмбөгөөр гарыг нь тасалж, хөлийг нь үгүй хийдэг байлаа. Энэ бол тэдний мэргэшсэн зүйл байсан. Бид мянга гаруй хүний амийг алдаж, Дундад Дорнод болон дэлхий даяар хэдэн зуун мянган хүн тэдний үзэн ядалтаас үүдэн амь үрэгдсэн" хэмээн онцолсон байна.
Ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн байгууламжуудыг бүрэн "устгасан" хэмээн мэдээлж, тус улс өнөөдөр "гарцгүй нөхцөлд орсон" бөгөөд "энхийн хэлэлцээр хийхээс өөр замгүй" хэмээн мэдэгдэв.
"Ираны уран баяжуулах байгууламжуудыг бүрэн, бүхэлд нь устгалаа. Мөн Ойрхи Дорнодын дарангуйлагч болсон Иран улс одоо энх тайвныг сонгох ёстой. Хэрэв үгүй бол ирээдүйн цохилтууд үүнээс ч их хэмжээний, илүү хялбар байх болно" гэж Трамп анхааруулсан байна. М.Гал Эх сурвалж: foxnews.com
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд