Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут "ХХААХҮЯ Дархан руу нүүсэн биш сайд нь хөдөө аж ахуйн салбараасаа тасраад явчихсан юм биш үү. 2024 онд хийсэн ажлынх нь тайлан байхгүй. Үүнийг юу гэж ойлгох вэ" хэмээв.






