Эдийн засагч Д.Ангар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ажил олгогч ажилтандаа 2.5 сая төгрөгийн цалин өгөхийн тулд улсад нэг сая төгрөгийн НДШ, ХАОАТ төлж байна. Энэ нь шууд 40 хувийн дарамтыг ажил олгогч буюу компанид үүрүүлж байна. Хоёр хүн мөнгө солилцоход дундаас нь 40 хувь шүүрдэг нь бол үнэхээр хуульчлагдсан дээрэм шүү. Компаниуд шууд НДШ-ийн өрөнд орж байна. Мэдээж үүн дээр ажилтан буюу цалин авч буй хүмүүс дуугарахгүй.
Харин ажил олгогч буюу компаниуд нийлж дуу хоолойгоо төрд хүргэх ёстой. Төрд байгаа дарга, сайд нар НДШ бол татвар биш, дарамт биш гээд тоох ч үгүй суудаг юм билээ шүү. 40 хувийн дарамтыг компаниуд удаан тэсэхгүй!" гэв


