“Дээлтэй Монгол” наадмын үеэр туслах замыг түр хязгаарлана

237
“Дээлтэй Монгол” наадмын үеэр туслах замыг түр хязгаарлана
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2025” наадмыг Д.Сүхбаатарын талбайд долоодугаар сарын 8-ны өдөр 11:00 цагт зохион байгуулна.
“Дээлтэй Монгол-2025” наадмыг зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих зорилгоор Төв талбайн зүүн тал, Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын автомашины хөдөлгөөнийг долоодугаар сарын 8-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд хязгаарлаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлнэ.
Энэ жил 19 дэх удаагаа болох “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, оролцогч, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч, хамгийн сайхан дээлтэй хүүхдийг тус тус шалгаруулна. Мөн энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болохоос гадна хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолтыг зохион байгуулах юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо