Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангах 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц барина

214
Дэнжийн мянга орчмыг дулаанаар хангах 93 МВт хүчин чадалтай хийн дулааны станц барина
СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 93 МВт хийн дулааны станц барина.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. Тодруулбал, Дэнжийн 1000 орчимд буюу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа 1008 айлын орон сууцны урд хэсэгт 2 га газрыг чөлөөлж, 93 МВт-ын хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Уг төслийн нийт төсөв 100 орчим тэрбум бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэн  санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах юм.
Энэ онд багтаан уг төслийн олон улсын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн тулгамдсан асуудал бол дулаан хангамж. 1984 онд ТЭЦ-4 баригдсанаас хойш зөвхөн Амгалангийн дулааны станцыг барьсан.
Тиймээс Эрчим хүчний яамтай хамтран Дулааны тавдугаар цахилгаан станц болон  тархмал 10 эх үүсвэрийг барихаар ТЭЗҮ боловсруулж байна. Энэ хүрээнд Барилга угсралтын зураг төслийг “Ричвелл инженеринг” ХХК боловсруулж байна.
Энэхүү станц ашиглалтад орсноор Дэнжийн 1000 орчмын орон сууцны дулааны хангамж шийдэгдэж, 7 дугаар нэгж хорооллыг дулаанаар хангана.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 170 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдарч байна. Орон сууцжуулалтаас гадна дулааны эх үүсвэрүүд хэрэгтэй учраас төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 оноос эхлэн 93 МВт-ын станц, Дамбадаржаагийн станц, Хан Хиллс хотхоны баруун талын станц, ТЭЦ-5, Эмээлтийн ДЦС зэрэг таван төслийг хэрэгжүүлнэ.
Үүнээс гадна Зайсан, Морингийн даваа зэрэг газруудад тархмал эх үүсвэрүүд байгуулна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо