Саяхан Бразилын гэлэнмаа Сэстэр Ина Канабарро 116 насандаа таалал төгссөний дараа Геронтологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр дэлхийн хамгийн өндөр настан 115-тай Этэл Катерхам болоод байна.
Их Британийн иргэн тэрбээр урт насалж буй "нууц жороо" хуваалцжээ. Этэл Катерхамын хувьд урт наслах нууц нь маш энгийн буюу хэнтэй ч маргалдахгүй байх гэжээ.
Түүхэнд дэлхийн хамгийн урт насалсан хүн бол Жанна Калмент хэмээх франц эмэгтэй бөгөөд тэрээр 122 насалсан.
Тэр "Би хэзээ ч хэнтэй ч маргалддаггүй. Би хүмүүсийг сонсдог, бас өөрийн дуртай зүйлээ хийдэг” гэжээ. Өндөр настан Этэл Лондон хотын баруун өмнөд хэсэгт орших асрамжийн газарт амьдардаг.
Тэрээр 1909 оны 8-р сарын 21-нд Английн өмнөд хэсэгт орших Шиптон Беллинджер тосгонд мэндэлжээ. Найман хүүхэдтэй айлын долоо дахь нь байв. Түүний амьдрал аяллаар дүүрэн байжээ. 1927 онд 18 насандаа Британийн гэр бүлд хүүхэд асрагчаар ажиллахаар Энэтхэг рүү явж, тэндээ гурван жил амьдраад Англид эргэн ирсэн байна.
1931 онд Этэл нөхөр Нормантай танилцжээ. Норман нь Британийн армийн хошууч цолтой байсан бөгөөд тэд Хонконг, Гибралтар зэрэг газар томилолтоор амьдарч байсан аж. Тэд хоёр охинтой болж, Умард Ирландын нутагт өсгөсөн байна. Норман нь 1976 онд нас баржээ.
Камберли дахь "Hallmark Lakeview" тансаг зэрэглэлийн асрамжийн газрын захиргаа Катерхамыг дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон баярыг тэмдэглэж, түүнд 115 гэсэн титэм зүүж, бялуу зүсэж буй зургийг фэйсбүүк хуудастаа нийтэлжээ.
Зургийн тайлбартаа “Манай хүндэт оршин суугч Этэлд халуун баяр хүргэе! Тэр дэлхийн хамгийн өндөр настай хүн боллоо! Энэ бол гайхалтай амжилт бөгөөд амьдралыг хэрхэн утга учиртай өнгөрөөж болдгийн жинхэнэ жишээ юм. Таны эерэг байдал, сэтгэлийн хат, ухаан бид бүхэнд урам зориг өгдөг. Таны гайхамшигт аяллыг хамтдаа тэмдэглэе!” гэжээ.
Харин дэлхийн түүхэнд хамгийн урт насалсан хүн бол Жанна Калмент хэмээх франц эмэгтэй бөгөөд тэрээр 122 нас 164 хоног насалсан гэж Гиннесийн дээд амжилтын ном тэмдэглэсэн байдаг.
Жанна Калмент
Эх сурвалж: ABC news