Дараах газруудад дрон нисгэхийг хориглодог

259
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орнуудын Элчин сайдын яам, консулын газар болон дипломат төлөөлөгчийн газрууд нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу халдашгүй, бүрэн эрхтэй байр, бүсэд хамаардаг. 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенц болон Монгол Улсын “Гадаад улсын төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуульд зааснаар эдгээр байгууллагууд нь халдашгүй хамгаалалтад хамаарах бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүрэгтэй гэж заасан. Иймээс эдгээр объектын ойр орчимд аливаа сэжигтэй үйлдэл, ялангуяа орчин үеийн дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр нисгэх нь хууль бус үйлдэлд тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 14.8.3-т зааснаар “нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай. Дрон нисгэх үйл ажиллагаа нь Иргэний нисэхийн багц дүрэм, Зөрчлийн тухай хууль, Нисэхийн аюулгүй байдлын тухай журамд нарийвчлан зохицуулагддаг бөгөөд олон улсын болон орон нутгийн нисэх буудал, цэргийн анги, төрийн өндөр хамгаалалттай байгууламж, хүн олноор цугларсан газруудыг багтаасан “нисэх хориотой бүс”-эд дрон нисгэхийг хатуу хориглодог. Иймд иргэд Та бүхэн гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон төхөөрөмжийг нисгэхгүй байх, улсын аюулгүй байдал болон олон улсын гэрээний үүргийг хүндэтгэн сахин биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо