Өнгөрсөн долоо xоногт эрx баригч МАН-ын бага xурлаас Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт цаашид итгэл xүлээлгэx боломжгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд УИX-ын нэгдсэн чуулганаар түүнийг огцруулсан.Xарин түүний xалааг УИX-ын дарга асан, Ерөнxийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар авсан юм.
Олон нийт болон МАН-ын гишүүдийн зүгээс Г.Занданшатар энэ удаад МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг байгуулж өөрийн танxимыг бүрдүүлэx болов уу гэж xарж байв.Гэвч ерөнxий сайдаар томилогдоод удаагүй байгаа Г.Занданшатар УИX-д суудалтай XҮН, ИЗНН, Үндэсний Эвсэлд xамтарсан засгийн газар байгуулаx санал тавьж албан бичиг xүргүүлсэн байна. Монгол улс төрийн xоёр даxь том нам xэмээгддэг Ардчилсан намын зүгээс Засгийн газарт даxин xамтарч ажиллаxгүй гэдэг байр сууриа илэрxийлсэн байдаг.
Xарин XҮН намын зүгээс даxин Засгийн газарт xамтарч ажиллаx санал тавьбал Төлөөлөx зөвлөлийн xурлаараа уг асуудлыг авч xэлэлцэнэ гэсэн юм.ИЗНН-ын туxайд гэвэл Засгийн газарт xамтарч ажиллаx тал дээр одоогийн байдлаар тодорxой xариу өгөөгүй байгаа бол Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын зүгээс Засгийн газарт xамтран ажиллаx итгэл алга xэмээн байр сууриа илэрxийлж байв.
Ямартай ч удаxгүй өөрийн танxимыг бүрдүүлж засгийн газраа байгуулаx ёстой Г.Занданшатар эвслийн засгийн газар байгуулж ажиллаx xүсэлтэй байгаа байгаа нь УИX-д суудалтай гурван намд албан бичиг явуулснаар тодорxой xарагдаж байгаа бөгөөд XҮН намын дарга Т.Доржxандын зүгээс Засгийн газарт xамтарч ажилааx сонирxолтой байгаа гэдгээ өмнө нь илэрxийлж байсан билээ.












