Г.Гантуяа: Математикийн хичээлийн элсэлтийн шалгалтыг цахим хуудаст байршуулсан 1,000 бодлогоос сонгож авна

435
Г.Гантуяа: Математикийн хичээлийн элсэлтийн шалгалтыг цахим хуудаст байршуулсан 1,000 бодлогоос сонгож авна
Математикийн хичээлийн элсэлтийн шалгалтын нээлттэй даалгаврыг Боловсролын Үнэлгээний Төвийн цахим хуудаст байршуулжээ. Энэ тухай тус төвийн захирал Г.Гантуяа "Элсэлтийн шалгалт-2025-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр 1,000 нээлттэй даалгавраас сонгож авна. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ. Энэ нь зөвхөн математикийн хичээл дээр хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид бусад хичээлүүд дээр даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нээлттэй даалгаврын системийн шинэ хувилбарыг боловсруулан нэвтрүүлснээр даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж, шаардлага хангасан тохиолдолд хэнээс ч даалгаврыг хүлээн авах боломж нээгдэж байна. Өмнө нь даалгавар боловсруулахдаа цөөн тооны багш нарыг сонгон вакумжуулж ажилладаг байсныг ийнхүү өөрчиллөө. Шаардлага хангасан даалгавруудыг мэдээлэл дамжуулах технологийн шинэ шийдлийн дагуу сургалтын байгууллага болон сургуулийн удирдлагын системд нийлүүлнэ" гэж мэдээллээ. "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврыг https://eec.mn цахим хуудаснаас авах боломжтой байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо