Гэгээн муза" 18 дахь удаагийн олон улсын театрын наадамд залуу жүжигчин О.Самданпүрэв "Шилдэг залуу уран бүтээлч" шагналын эзэн боллоо. Тэрбээр энэ удаагийн наадамд драмын төрөлд "Про" театрын ”Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн гол дүр буюу Д'Артаньяны дүрийг бүтээсэн билээ.
Түүний хувьд МҮОНТ-ийн "Хамгийн азтай үе", найруулагч Б.Нямдаваагийн "Байрны ах", "Go" студийн "Киносутра" цуврал, "Монгол" пикчерсийн "Deja vu" зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит киноны гол дүрийг бүтээж байсан билээ.


