Энэ амралтын өдрүүдэд салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулаад байгаа. Харин хүчтэй салхи зарим барилгын чанарыг шалгажээ. Тухайлбал, "Гэгээнтэн" цогцолборын хавтангууд салхинд хийсэж дор байсан автомашин дээр унан эвдэлж, сүйтгэжээ. Азаар хүний эрүүл мэнд, амь нас эрсдээгүй байна. Амьд явах, эрүүл энх байх зарчим нийслэл хотод алдагдаад удаж байгаа. Хэзээ , хаанаас мотоцикль, суррон гарч ирээд дайрчих бол гэсэн айдастай иргэд гудамжаар алхах эс бөгөөд гарцан дээр нь автомашинд мөргүүлж бэртэж, гэмтэх нь их. Амьд явах эрх алдагдсан нийслэл хотын захирагч Х.Нямбаатар та иргэдийнхээ аюулгүй байдал, амь насны төлөө юу хийж байна вэ?










