Гудамжинд танилцсан хоёр эмэгтэйд банкны картнаасаа 51 сая төгрөгөө алджээ

221
Гудамжинд танилцсан хоёр эмэгтэйд банкны картнаасаа 51 сая төгрөгөө алджээ

Энэ оны 08 дугаар сарын 07-ны өдөр буюу өчигдөр 17:23 минутад “гудамжинд танилцсан 2 эмэгтэй миний гар утас, банкны картыг хулгайлаад 50-60 сая төгрөгийн зарлага гаргачихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тухайлбал иргэн ... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэр бүхий зочид буудалд байхад нь гудамжинд танилцсан 18-23 насны этгээдүүд орж ирэн гар утас, банкны картыг нь хулгайлан авч 51 сая төгрөгийн зарлага гаргасан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хүний анхаарал сэрэмжгүй байдал, биеэ бүрэн хянах чадваргүй байдал зэргийг ашиглан гэмт хэргийг үйлддэг тул иргэд Та бүхэн өөрийн хувийн мэдээлэл, эд хөрөнгөө сайтар хамгаалах, үл таних хүмүүст дансны мэдээлэл болон картын нууц үгээ хуваалцахгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Удаа дараа машин хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан 13-19 насны залуусыг баривчилжээ
a
admin
·2025-07-07 10:59

Удаа дараа машин хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан 13-19 насны залуусыг баривчилжээ

14-17 насны гурван хүүхдийг хүний амь хохироосон хэрэгт шалгаж байна
a
admin
·2025-05-28 13:05

14-17 насны гурван хүүхдийг хүний амь хохироосон хэрэгт шалгаж байна

“Телеграм” аппаар иргэд 7,3 тэрбумыг залилуулжээ
a
admin
·2025-05-20 12:00

“Телеграм” аппаар иргэд 7,3 тэрбумыг залилуулжээ

ЦЕГ: 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчилсан
a
admin
·2025-04-25 17:18

ЦЕГ: 260 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг баривчилсан