Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

37
Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, гамшгийн давтамж эрс нэмэгдэж, жил бүр дунджаар 50 мянга орчим хүн амь насаа алдаж, 330 тэрбум ам.долларын шууд хохирол учирч байгааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын тайланд дурджээ. Түүнчлэн 2030 он гэхэд жилд тохиолдох гамшгийн тоо 560-д хүрч, өнөөгийн түвшнээс 40 орчим хувиар өсөх тооцоололтой байна.

Манай улсад ч гамшиг, аюулт үзэгдлийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд 2000 онд 2547 байсан бол 2024 онд 5118 болж хоёр дахин өссөн байна. Жил бүр дунджаар 250 орчим хүн гамшиг, ослын улмаас амь насаа алдаж байна. Тухайлбал, 2023–2024 онд нийт нутгийг хамарсан зудын улмаас 7.4 сая мал хорогдож, 1.3 их наяд төгрөгийн хохирол учирсан бол 2025 онд 273 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 1.2 сая га талбай шатаж, 6.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд  Г.Занданшатар гамшгийн эрсдэлийг зөвхөн нэг салбарын асуудал бус, дэлхий нийтийн хэмжээнд системтэйгээр авч үзэх шаардлагатайг онцолж, эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулахад эртнээс хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд өндөр үр ашигтайг тэмдэглэлээ. Тодруулбал, эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг ам.доллар гамшгийн дараах 15 ам.долларын хохирлоос сэргийлдэг гэдгийг дурджээ.

Мөн онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгосон, цаашид улсын төсөв, олон улсын зээл, тусламжийн хүрээнд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, салбарын хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргана гэдгийг онцоллоо.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо

УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
G
Guren News
·2025-12-15 09:40

УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ