Галд зургаан автомашин, есөн мотоцикл, таван ханатай гэр шатжээ

591
Галд зургаан автомашин, есөн  мотоцикл, таван ханатай гэр шатжээ

Сонгинохайрхан дүүргийн XXXII  хороонд  “Гал гарч байна” гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид галын голомтод очиж ажиллан, унтраажээ. Галын улмаас 36.700 ширхэг электрон тоолуур, Ssangyong Musso, УАЗ 220695, Nissan Cabstar, УАЗ 220692, Ssangyong Istana, Nissan ZN2033UBG4 загварын нийт зургаан автомашин, есөн ширхэг мотоцикл, хураалттай 15 ширхэг шонгийн мод, 100 метр цахилгааны кабель, 0.05 га талбайд байсан шар өвс, иргэн Н-ийн таван ханатай гэр шатсан байна.

Онцгой байдлын байгууллагаас галын аюулаас сэрэмжлүүлэх хүрээнд дараах зөвлөмжийг  хүргэж байна.

•  Хашаа, саравчид шатамхай эд зүйлсийг бөөгнөрүүлэн хадгалахгүй байх

•  Шар өвс, хог хаягдлыг цэвэрлэн галын аюулгүй байдлыг хангах

•  Цахилгааны утас, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг тогтмол шалгах

•  Гал гарсан тохиолдолд 101 дугаарын утсаар яаралтай мэдэгдэх

•  Хүүхэд багачуудыг галын аюул, цахилгааны эрсдэлийн талаар ойлгуулж сургах

Иргэн бүр галын аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгаас чухал гэдгийг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Галын аюулыг сөрөн 1000 гаруй малаа эсэн мэнд авч үлджээ
a
admin
·2025-07-22 11:19

Галын аюулыг сөрөн 1000 гаруй малаа эсэн мэнд авч үлджээ

Тужийн нарс шатаж байгаатай холбоотойгоор Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
a
admin
·2025-06-26 09:30

Тужийн нарс шатаж байгаатай холбоотойгоор Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

ТЭЦ-3”-т гарсан галыг 03.21 цагт бүрэн унтраажээ
a
admin
·2025-06-02 09:25

ТЭЦ-3”-т гарсан галыг 03.21 цагт бүрэн унтраажээ

Таван автомашин, есөн мотоцикл шатсан галын тархалтыг зогсоожээ
a
admin
·2025-05-19 16:44

Таван автомашин, есөн мотоцикл шатсан галын тархалтыг зогсоожээ

Ерөнхий сайдын цочмог шийдвэр хөвсгөлчүүдийг баярлуулж, 207 дугаар байрны оршин суугчдыг гонсойлгов
a
admin
·2025-04-29 09:34

Ерөнхий сайдын цочмог шийдвэр хөвсгөлчүүдийг баярлуулж, 207 дугаар байрны оршин суугчдыг гонсойлгов