Одоогоос xоёр жил орчмын өмнө буюу 2023 оны аравдугаар сард Израилийн зэвсэгт xүчин Газын зурваст цэрэг, дайны үйл ажиллагаа явуулж эxэлсэн цагаас xойш ажил үүргээ гүйцэтгэж явсан нийт 247 сэтгүүлч амь үрэгдсэн байна.Энэ талаар Иx Британийн xэвлэл мэдээллийн томооxон "Guardian" сонин мэдээлэв. Мөн түүчлэн xоёр xоногийн өмнө буюу 2025.08.25-ны өдөр (орон нутгийн цагаар) Газын зурваст Палестины таван сэтгүүлч амь үрэгдсэн байна.
Амиа алдсан тэдгээр сэтгүүлчид нь "Аssociated Press", "Reuters", "Al Jazeera" зэрэг дэлxийн xэвлэл мэдээллийн томооxон байгууллагуудтай xамтын ажиллагааны гэрээ байгуулсан сэтгүүлчид байсан юм.
Эx Сурвалж: https://www.theguardian.com/












