Гаднаа гяланцаг, дотроо паланцаг сайд Т.Мөнхсайхан халаа сэлгээ хийх зуурт салбар нь сөхөрлөө

480
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг сайд Т.Мөнхсайхан халаа сэлгээ хийх зуурт  салбар нь сөхөрлөө

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Хүчит шонхор" захаараа баяжиж, хөлжсөн нэгэн. Залуу хүний хувьд эрүүл мэндийн салбарыг босгоод ирэх байх гэтэл эсрэгээрээ энэ салбар өөдөлсөнгүй улам л уруудан доройтсоор. Эцэстээ үгийг нь авсангүй хэмээн ихээхэн ачаалалтай Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүүг ажлаас нь гэнэт чөлөөлөв.  ЭМЯ-наас баг томилон сүржигнэж, бусдадаа "Миний үгэнд орохгүй, үг авахгүй бол ийм л юм болно" гэдгийг тодоор харуулав. Авлигын хэрэгт шалгуулж буй Эрүүл мэндийн сайд асан Э.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар хэл амтайгаар тавьснаас хойш эмнэлгүүд санхүүжилтгүй болж, иргэд төлбөрөө 100 хувь өөрсдөө төлдөг болсон. Эмч Э.Алтандөш энэ бүхнийг шүүмжилж, нийгэмд шүгэл үлээснийх эь төлөө ЭМЯ хариуцлага тооцно хэмээн дарамтлан, сүрдүүлсэн талаар тэрбээр мэдэгдсэн юм.

Ерөнхийдөө Т.Мөнхсайхан сайд албан тушаалаараа түрий барин  эмч, ажилчдаа элдэв дарамт шахалтад оруулж,  өс хонзонгоо авдаг  нэгэн бололтой. Өөрийнх нь эсрэг дуугарсан, үйл хөдлөлөөрөө илэрхийлсэн, үгэнд ороогүй нэгнийг салбараасаа  зайлуулж, замаа засаж ирсэн гэлтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын бухимдал, ажлын ачаалал дээд цэгтээ хүрснээс өвчтөнүүдэд дээрэнгүй хандах, үл тоох хандлага гаарсан талаар олон хүн гомдоллодог. Улсын эмнэлэгт үзүүлэх гээд дараалал авах гэхээр  хэдэн сарын дараа л цаг олддог. Энэ хооронд өвчтөн өвчнөө хүндрүүлж, эс бөгөөс  амь нас нь дээсэн дөрөөн дээр ирдэг. Ийм нөхцөл байдалтайгаар олон сар жилийг үдэж байгаа ч салбар хариуцсан сайд нь албан тушаалын хэрүүл хийхээс хэтрэхгүй сууна. Хавдрын эмнэлэгт цус тэлэгч аппарат нь зогссоноос олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох нь хэмээн нийгэмд шүгэл үлээж, дуу хоолойгоо хүргээд ч нэмэр болоогүй. Сүүлд хэсэгтээ иргэдийг чирэгдүүлсэн 13А маягтыг сэргээсэн. Дахин ямар асуудал дагуулж, өвчтөнүүдийг чирэгдүүлэхийг хэлж мэдэхгүй.

Т.Мөнхсайхан сайд аа, албан тушаалын хэрүүл хийж, "том" гэдгээ харуулах гэж өс хонзонгийн сэдлээр бусдыг халж, сольж суухад чинь  боловсон хүчингүй болтлоо туйлдсан энэ салбар улам нуран уналаа. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг сайд Т.Мөнхсайханы үед шүү дээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

УДШ-ийн Хяналтын шатны шүүх П.Батчулуун эмчийн гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ
a
admin
·2025-05-29 09:42

УДШ-ийн Хяналтын шатны шүүх П.Батчулуун эмчийн гомдлыг зургаадугаар сарын 4-нд хэлэлцэнэ

Иргэдийг эмнэлэгт шаардлагагүй хэвтэж, үр ашиггүй зардал гаргаж байна гэснийхээ төлөө Т.Мөнхсайхан сайд огцроход ч багадна
a
admin
·2025-05-07 11:10

Иргэдийг эмнэлэгт шаардлагагүй хэвтэж, үр ашиггүй зардал гаргаж байна гэснийхээ төлөө Т.Мөнхсайхан сайд огцроход ч багадна

Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан 9,6 тэрбумаар гаднын 5 үйлдвэртэй эмийн гэрээ хийсэн. Бүр даатгалын сангийн мөнгөөр шүү…
a
admin
·2025-05-06 09:23

Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан 9,6 тэрбумаар гаднын 5 үйлдвэртэй эмийн гэрээ хийсэн. Бүр даатгалын сангийн мөнгөөр шүү…

Иргэд, эмч нарыг залхааж буй олиггүй олон шийдвэрээ цэгцэлнэ үү, Т.Мөнхсайхан сайд аа!
a
admin
·2025-05-02 10:37

Иргэд, эмч нарыг залхааж буй олиггүй олон шийдвэрээ цэгцэлнэ үү, Т.Мөнхсайхан сайд аа!

Улаанбурхан өвчний тохиолдлын тоог зарлахаас өөрөөр юу ч хийсэнгүй, ЭМЯ, ХӨСҮТ
a
admin
·2025-05-01 13:39

Улаанбурхан өвчний тохиолдлын тоог зарлахаас өөрөөр юу ч хийсэнгүй, ЭМЯ, ХӨСҮТ