Гадаад эдийн засгийн цохилтод өртөж буй Монголын төсөв

427
Гадаад эдийн засгийн цохилтод өртөж буй Монголын төсөв
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэх явц УИХ-ын чуулган дээр ид өрнөж байна. Үндэсний хөгжил, ирээдүйн суурь болсон боловсролын салбарын хүрээнд онцгой анхаарал хандуулж, 2026 оныг “Боловсролын жил” хэмээн тунхагласан нь улс төрийн хүрээнд сайшаал хүлээж буй ч эдийн засгийн өнөөгийн байдал энэ амлалт биелэгдэх үү гэх асуулт урган гарч байна. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах боловсролын хүртээмж болон чанарын асуудлыг давхар онцлон, хоёр ээлжтэй сургалтыг бодитойгоор хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Гэвч тэрээр үүний хажуугаар бодит эдийн засгийн эрсдэлийг ч мөн сөхөж тавьсан. Инфляц хяналтаас гарсан, улсын төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байх өндөр эрсдэлтэй байгааг дурдаж, Сангийн яамнаас тодорхой хариу нэхсэн нь олон нийтийн анхаарал татаж байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын мэдэгдлээр бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ үзүүлэлт 1.2 их наядаар буурсан нь цаашид төсвийн ачаалал хэр зэрэг нэмэгдэхийг илтгэж байна. Үүний гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн огцом уналттай холбоотой аж. Он гарснаас хойш нүүрсний үнэ 44 хувиар буурсан. Бодит экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй ижил ч, орлого нь асар их хэмжээгээр тасарч байна. Энэ нь Монголын эдийн засаг гадаад орчны савалгаанд хэр эмзэг болохыг дахин нотолж байгаа хэрэг. Хятад зэрэг гол худалдан авагч орнуудын дотоод хэрэглээний бууралт, дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлт нь манай улсын төсөв, тэр дундаа боловсролын хөрөнгө оруулалтад шууд нөлөөлж буй. Сангийн яам экспортын орлогыг нөхөхөөр экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулсан ч дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх хэлбэлзэл, геополитикийн хурцадмал байдал, худалдааны хамгаалалтын бодлогууд энэ санаачлагад хүнд сорилт тулгаж болзошгүй байна. Нөгөөтэйгүүр, боловсролын сайд П.Наранбаярын хэлснээр Улаанбаатар хотын төлөвлөсөн 40 сургуулийн байршил өнөөг хүртэл тодорхойгүй байна. Энэ нь хөрөнгө оруулалтаас хасагдах эрсдэлийг нэмэгдүүлж, ирэх жилийн төсөвт эдгээр барилгууд багтах боломжийг алдагдуулж болзошгүй байгааг салбар яам ч өөрсдөө хүлээн зөвшөөрч буй. 2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 80 мянгаар нэмэгдэх төлөвтэй. Энэ нь өнөөдрөөс эхэлж 95 сургууль, 108 цэцэрлэгийг барих зайлшгүй шаардлагыг тавьж байгаа юм. Гэвч хариуцлагагүй төлөвлөлт, цаг алдалт, улс төрийн амлалт хэтэрхий эрт зарлагддаг ч хөрсөн дээр хэрэгжихгүй байдал нь ирээдүйн боловсролын салбарын хөгжлийг үлэмж удаашруулах магадлалтай. Улстөрчдийн амлалт ба эдийн засгийн бодит байдал 2026 оныг "Боловсролын жил" хэмээн тунхаглах нь улс төрийн хувьд зоригтой алхам мэт боловч энэ зорилгыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, төлөвлөлт, хэрэгжилтийн механизм нь тодорхой бус, гадаад эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай байна. Монголын эдийн засаг нүүрсний үнэ, экспортын орлогоос шууд хамаарч буй энэ нөхцөлд боловсролын салбар дахь зорилтууд зөвхөн амлалт төдий өнгөрөх вий гэсэн болгоомжлол бий. Эцсийн дүндээ "боловсролын жил" гэдэг уриа бол зөвхөн гоё үг биш. Энэ нь бодит санхүүжилт, оновчтой төлөвлөлт, цаг үеэ мэдэрсэн гадаад болон дотоод бодлогын уялдаа шаардсан, тууштай шийдвэр гаргалтын илэрхийлэл байх учиртай. Харин өнөөдрийн байдал, эдийн засгийн орчноос харахад энэ зорилго замаасаа гажих эрсдэлтэй байгааг үл ойшоож болохгүй.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо