Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьский ОХУ-ын Ерөнхийлөгчийн тавьсан саналыг нааштайгаар хүлээн авч байгаагаа мэдэгдээд “Энэ удаад Путин ямар нэгэн шалтаг хайхгүй гэж найдаж байна” гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын цэргийн жагсаалын дараа мэдэгдэл хийж, Туркийн Истанбул хотноо Украины асуудлаар хэлэлцээ хийх санал тавьсан юм. Энэхүү яриа хэлэлцээ нь гуравдагч этгээдийн ямар нэгэн тулгалтгүйгээр, мөргөлдөөний үндсэн шалтгааныг тогтоож, олон жил үргэлжилсэн сөргөлдөөнийг арилгахад чиглэх ёстой гэж Владимир Путин үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.



