Холимог тулааны “One Fight Night-38” тэмцээний оргил тулаанд Монгол Улсын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын тамирчин дэлхийн аваргын бүсний эзэн Фабрисио Де Андрадетай 65.8 кг-ын жингийн дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, дөрөвдүгээр үед боолтоор ялалт байгууллаа.
Монгол Улсын тамирчин Б.Энх-Оргил өмнө нь холимог тулаанаар 16 тулаан хийж, 13 ялалт (3 КО), 3 ялагдалтай байсан бөгөөд гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хангажээ.
Харин түүний өрсөлдөгч 2023 оны хоёрдугаар сараас дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Фабрисио Де Андраде нь кикбокс, маутай суурьтай кикбоксоор 24 тулаан хийж, 20 ялалт (7 КО), 4 ялагдалтай, холимог тулаанаар 12 тулаан хийж, 10 ялалт (6 КО), 2 ялагдалтай тамирчин юм.












