Б.Энхбаяр: Төрийн ордонд хошин шог цаашаа юм болж байна

396
Б.Энхбаяр: Төрийн ордонд хошин шог цаашаа юм болж байна
УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын Зөвлөл Засгийн газрын асуудлыг хаалттай хэлэлцсэн.  МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хагас сайн өдөр хийсэн тайлбараа л бүлгийн хурал дээр ярьсан. Миний хувьд бүлгийн хурлын эхэнд намын дарга, удирдлагуудыг оролцуулж байж залуусын тавьж байгаа шаардлага, түүнийг тойрсон улс төрийн асуудлыг ярья гэсэн санал дэвшүүлсэн. Улстөрчийн үг, үйлдэлд ёс зүйн хариуцлага нэхэх, шаардах эрх ард түмэнд нээлттэй. Парламентын хувьд намын Бүлэг, намын Их хурлаас байгуулсан бүтэц нь намын төлөөллийн дээд байгууллага буюу намын Бага хурал, түүнээс байгуулсан Удирдах зөвлөл гэсэн гурван үндсэн улс төрийн шийдвэр гаргадаг бүтэц ажилладаг. Намын даргын хувьд Удирдах зөвлөл болон Бага хурлыг ойрын үед хуралдуулъя гэдэг асуудлыг хөндөж ярьсан.
Миний хувьд энэ асуудлыг тодотгож “Энэ хурал дээр юу ярих вэ. Хэрвээ таны гэр бүлийн болон үр хүүхэдтэй буюу улс төрийн ёс зүйтэй холбоотой үүссэн асуудлыг намын Удирдах зөвлөл эсвэл Бага хурлаар ярих гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй. Намын хамт олон таны гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой ёс зүйн асуудлыг нийтээрээ яриад санал хураадаг байгууллага биш. Биднийг бүгдийг татаж оруулаад, өөрөө магадгүй улс төрийн хүрээнд шийдвэр гаргах ёстой асуудалд парламентыг, намын гишүүдийг татан оруулж болохгүй. Энэ бол намын гишүүдийн асуудал биш. Намын гишүүд хариуцлага үүрэх ёсгүй. Үүнийг зөвшөөрөхгүй шүү” гэдгээ илэрхийлсэн.
 Ордонд хошин шог цаашаа юм болж байна. Хачин тайлбар тавиад эхнээсээ бүгд онигоонд орлоо. МАН, АН, ХҮН дарга нар бүгдээрээ юу болоод байна вэ. Засгийн газрын асуудал болохоос ард түмний төлөөлөл болсон парламентын асуудал биш шүү. Сүүлдээ "Би үхэхдээ  тулбал бүгд үхнэ шүү" гэдэг зарчим барих гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй шүү л гэдгээ хэлсэн. Энэ хамтын зовлон юм уу. Яагаад хамтын хариуцлага үүрэх хүртэлх түвшин рүү оруулах гээд байгаа юм бэ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ
a
admin
·2025-05-21 10:20

МАН, АН хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ

Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж, Засгийн газар нь огцордог байж болохгүй
a
admin
·2025-05-19 16:58

Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж, Засгийн газар нь огцордог байж болохгүй