УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн банк"-ны сонсголын үеэр Дав.Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчихаад байна. О.Алтангэрэл сайд "Дав.Цогтбаатар гишүүний асуудал хуулийн мухардалд орсон" гэж байна билээ. Хуульд мухардал гэж байхгүй.
Хэрвээ мухардалд орсон бол ҮХЦ мухардлыг арилгах үүрэгтэй. Тиймээс ҮХЦ-д хүсэлт гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх ёстой" гэлээ.


