УИХ-ын гишүүн Б.БАЯРБААТАР: Өнгөрсөн арван сар Засгийн газрын хамгийн бүтээмжтэй сар болж үлдэх нь. Одоо улстөржөөд эдийн засаг унаж, амьжиргааны түвшин доошиллоо. Шүүж, шүүмжлэх амархан. Маш том эрх ашиг хөндөгдсөн учраас өнөөдрийн асуудал орж ирж байгаа шүү. Шулуухан хэлэхэд Ардын нам түрүүлж, гэрээгээ зөрчсөн. Юм үнэнээрээ байх хэрэгтэй. Энэ явцуу эрх ашигт хөтлөгдөж, олон Засгийн газрыг унагаасан. Жилийн өмнө бид сонгуульд өрсөлдөөд, хийнэ бүтээнэ гээд явж байсан шүү дээ. Бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Тиймээс би Ерөнхий сайдад итгэл үзүүлнэ.












