Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэсэн. Энэ хүрээнд 2024 оны есдүгээр сард 1.2 тэрбум төгрөгөөр сургуулийн менежментийн сайжруулахад дэмжлэг үзүүлэх Боловсролын сайдын тушаал гарсан. Энэ дагуу сургууль бүрд 10,10 сая төгрөгийг олгох замаар нөгөө мөнгөө тараан байршуулсан байгаа юм. Үүнийхээ дараа тэдгээр 120 сургуулиас буцаагаад нэг байгууллага руу буюу сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ монгол төв” ТББ-д төвлөрүүлсэн. Энэ ашиг сонирхлын ноцтой зөрчил. Боловсролын сайд П.Наранбаяр энэ үйлдлийнхээ төлөө огцрох ёстой. Нэр бүхий гишүүд нийлж,Боловсролын сайдыг огцруулах хүсэлт өгнө. Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэсэн үгэндээ эзэн байхыг хүсч байна" гэлээ.












