Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

426
Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн
Thethimes.com сайтад "В.Путиний хамсаатан Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа огцрууллаа" гэх утга бүхий нийтлэл нийтлэгдсэнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг өөрийн цахим хуудастаа тайлбар оруулжээ. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллээр зарим ташаа мэдээлэл гарч буйтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, гадаад харилцааны салбарыг хариуцаж ирсэн Засгийн газрын гишүүн, цаашилбал иргэний хувьд санаа зовниж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. The Times мэдээллийн сайтад 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, хүмүүсийг айдаст автуулах зорилгоор санаатай зохион байгуулж, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэл нь Монголын ардчиллыг дорд үзсэн, гадаад уншигчдад төөрөгдөл үүсгэх замаар ямар нэг ашиг хонжоо хайсан агуулгатай нь илт байна. Улмаар асуудлыг хөрш орнуудын харилцаатай хамаатуулан, бодит байдлыг гажуудуулсан нь ихээхэн сөрөг үр дагавартай үйлдэл юм. The Times сайт “засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн хэдэнтээ дурдсан ч бодит байдал, бусад эх сурвалжийн мэдээллийг орхигдуулж, хэт өрөөсгөл хандсанд харамсаж байна. Эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Манай нийгэм, дотоод улс төрд сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явц нь шударга ёсыг нэхсэн ард түмний хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Ингэхдээ ардчилсан улсын эрх чөлөөт иргэдийн хувьд асуудлыг хөндлөнгийн оролцоогүй, тайван замаар, шаардлагаа тодорхой тавьж, ардчиллын давуу талыг нотлон харуулсан бөгөөд олон улсын сэтгүүлчид, ажиглагчид ч үүнийг онцлон тэмдэглэж байв. Монголын парламент ард түмнээ төлөөлсөн төрийн эрх барих дээд байгууллагын хувьд ардчилсан зарчим, эрх зүйт ёсыг баримтлан хэнээс ч хараат бусаар ажиллаж, зохих шийдвэрээ гаргаж байгаа. Энэ хүрээнд ч шинэ Ерөнхий сайдыг зохих хууль, журмын дагуу томилсон. Парламентыг хүчгүйдүүлж, тогтолцоог өөрчлөх, улмаар нэг хүний засаглал тогтоохыг санаархаж байна гэх хардлагыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой няцааж, эргэлзээгүйгээр нотолсон билээ. Гэтэл дээрх ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн бусад байгууллага бодит байдлыг олон талаас нь, баримтад тулгуурлан мэдээлсэн. Нөгөөтээгүүр, монголын иргэд, олон нийт гадаадын хэвлэлд гарсан аливаа мэдээллийг шууд эх сурвалжаас нь авч, бодит байдалтай нь харьцуулан үнэлж цэгнэх боловсрол, мэдлэг, соёлтой. Ийм ч учраас дээрх мэдээлэл үнэнтэй нийцэхгүй байгааг олон нийт ойлгож, үзэл бодлоо илэрхийлж, буруушаахын зэрэгцээ монголын ард түмний боловсрол, мэдлэг, төлөвшлийг төдийгүй ардчилсан сонголтыг гутаан доромжилж буйд ихээхэн дургүйцэж, хуурамч мэдээллийн цаад эзэд, учир шалтгааны олж тогтоохыг хүлээж байгаа нь ажиглагдаж байна. Монгол Улс 1990 онд ардчиллыг сонгож, иргэний эх чөлөө, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэсэн эрх зүйт төрийн тогтолцоогоо бий болгосон. Энэ хугацаанд хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүгийн асуудалд олон ургалчаар хандаж, санал зөрөлдөөн гарах тохиолдол байсан. Харин улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбогддог гадаад бодлого, харилцаанд олон нийт, улс төрийн намууд эв эетэй нэгдмэл байж ирсэн. Гуч гаруй жилийн тэртээ бие даасан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын суурь зарчмуудаа тодорхойлж, өнөө хүртэл хэлбэрэлтгүй дагаж ирсний дүнд аливаа эрсдэл, аюул, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байж чадсан билээ. Гэтэл улс орны дотоод улс төрийн асуудалд гадаад хүчин зүйлийг ашиглах “болчимгүй” оролдлого ийнхүү гарч байгаа нь хөрш орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, олон улсад өсөн нэмэгдэж буй улс орны нэр хүндэд нөлөөлөх, цаашилбал тусгаар, тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл гэдгийг дахин онцолж байна" гэв.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо