Б.Батцэцэг сайдын найрааны консул, Элчид сайдын цуваа Б.Хурцаар үргэлжлэх нь

400
Б.Батцэцэг сайдын найрааны консул, Элчид сайдын цуваа Б.Хурцаар үргэлжлэх нь

Олон жилийн өмнөөс тогтсон дүрэм, журмыг энэ Засгийн газар үл тоож, заримыг нь бүрмөсөн орхигдуулж, заримыг нь өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчилж, төрийн мерит зарчмыг үгүйсгэж эхэлсэн. Сүүлийн жишээ гэвэл, Дэлхийн олон улсад суух консул, Элчин сайд нарын томилгоо юм. Монгол Улсын нүүр царай болж, дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж явах ёс зүй, мэдлэг чадвар, туршлагатай эрхмүүдийг эл албанд тохоон томилсоор ирсэн.Гэтэл Консул, Элчин сайдын томилгоог  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, бүрэн эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бүрэн шилжүүлжээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ганц гялтайх сайд гэдгийг хүлээн зөвшөөрч болох ч эрх мэдлээр ингэтэл нь бялууруулж үл болно.

УИХ-ын чуулганаар хэлэлцэн, санаа оноогоо уралдуулан, сайн мууг нь хэлэлцэн, эцэст нь захиа даалгавраа өгч, нарийн шүүлтүүрээр оруулж байж консул, Элчин сайд нарыг томилдог  байсан бол өдгөө хатагтай Б.Батцэцэгийн үзэмжээр шийдэхээр болж байна. Үүнийг дагаад авлига, албан тушаалын хэрэг ч цэцэглэхийг үгүйсгэхгүй.  Б.Батцэцэг сайдыг тойрон эргэлдэн тал засаж,  гаднын хөгжилтэй аль нэгэн улсад хэдэн жил амар жимэр элбэг дэлбэг амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ.  Өмнө нь дипломат албанд төдөн жил ажилласан, гадаад хэлний яриа, бичгийн өндөр чадвартай, ял шийтгэл эдлээгүй зэрэг босго тавьдаг байсан бол өдгөө танил тал, хөрөнгө мөнгөтэй нь энэ алба руу шуурахаар болж байна. Эн тэргүүний жишээ гэхэд,гаднын улс орноос бусдыг хулгайлсан хэрэгтээ олон улсын шүүхээр орж байсан, иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгтээ Монголын гурван шатны шүүхээс ял сонссон этгээд  Тайваньд консулоор очихоор болжээ.  Дипломат албаны залгамж халаа ийнхүү Б.Батцэцэг сайдын үед тасрах нь.  Үүний өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга асан "өгзөг" хочит Д.Одбаярыг Хонгонкт консулаар томилсон бол АНУ-д суух дэд консулаар  АН-ын С.Эрдэнийг томилсон. БНСУ даяар хүчирхийллийн хэрэгт буруутган шуугьсан  хүнд хариуцлага тооцох нь бүү хэл дэвшүүлэн томилж буйг шоглон Солонгосын телевиз мэдээлсэн. Харин байнгын хэл аманд орж, улстөрчдийг талцуулж, танхай, албан тушаалын хэрэгт холбогдон дуулиан тарьж явдаг С.Эрдэнийг АНУ-д  дэд консулаар томилсон нь мөн л олныг бухимдуулсан. Тиймдээ ч  АНУ дахь монголчууд  хэчнээн эсэргүүцээд ч дийлээгүй. Энэ мэтчилэн шалгуур, босгогүйгээр чухал албаны томилгоог хийж эхнээсээ  шүүмжлэл дагуулсан ч үл тоон  өдгөө цааш Б.Хурцаар үргэлжлэх нь.  Б.Батцэцэг хатагтайн эрх ашгийн зөрчил, албан тушаалын найрааны эзэд удахгүй ар араасаа тодрох биз ээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо