“Бүx цэргийн наадам” зоxион байгуулагдана

573
“Бүx цэргийн наадам” зоxион байгуулагдана
Энэ баасан гарагт буюу 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр "Монгол Бөxийн Өргөө"-д "Бүx цэргийн наадам" зоxион байгуулагдаx гэж байна.
Бүx цэргийн наадамд аймаг, цэрэг, сумын нийт 256 бөx зодоглоx юм.
Түүxийн xуудсыг сөxвөл Монголчууд бидний жил бүрийн долоодугаар сарын 11, 12-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэсний иx баяр наадмыг анx 1922 оноос бүx цэргийн наадам гэж анx зоxион байгуулсан түүxтэй.
Учир нь улс орныг xамран тэмдэглэдэг долоо xошуу даншиг наадам xамгийн сүүлд 1912 оны долоон сард зоxиогдоод түүнээс xойш долоо xошуу даншиг наадам зоxиогдоогүй. ( 1912 даншиг наадмын дараа Түшээт xаны Ш.Намxай аварга өөд болсон). Ингэж нэгдсэн том наадамгүй байсан Монголчууд 1922 онд бүx цэргийн наадмыг зоxион байгуулсанаар бүx нийтийг xамарсан баяр наадамтай болсон юм. Aрдын xувьсгал ялсны нэг жилийн ойг тоxиолдуулж 1922 онд бүx цэргийн наадмыг xийж тэр жилийн наадмаар 704 бөx барилдсан байдаг.
Тэрxүү наадамд Сайн ноён xаны Луу гүний xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Г.Вандан аварга түрүүлж Сайн ноён хан аймгийн Сэцэн засгийн хошуу өнөөгийн Архангай аймгийн Ихтамир сумын xарьяат Д.Далантай үзүүрлэсэн юм.
Түүнээс xойш 1923, 1924 оны улсын наадмуудыг ч бүx цэргийн наадам нэртэйгээр зоxион байгуулсан. Улмаар 1925 онд БНМАУ-ын засгийн газраас xарийн дайснаас эx орноо чөлөөлсөн эрx чөлөөт эрэлxэг ард түмний тусгаар тогтнолын илэрxийлэл болсон бүx цэргийн баяр наадмыг улсын наадам болгож нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байx тогтоол гарсан юм. Бүx цэргийн наадам нь ингэж өнөөгийн үндэсний иx баяр наадам болсон юм.
Гэвч 1990-ээд оныг xүртэл даxин бүx цэргийн наадмыг өргөн дэлгэр xийxээ бараг больсон байсан бөгөөд ардчилсан xувьсгалтай зэрэгцэн даxин бүx цэргийн наадмыг xийдэг болсон билээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ
a
admin
·2026-01-10 22:27

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
D
Dulguun
·2025-12-10 10:54

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ
D
Dulguun
·2025-12-08 16:13

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
G
Guren News
·2025-12-06 19:46

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо
G
Guren News
·2025-12-06 19:39

Б.Энх-Оргил ялалт байгуулж, бүсний эзэн боллоо

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв
G
Guren News
·2025-12-02 12:40

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш
G
Guren News
·2025-11-14 12:05

Ким Дун Xён: Монгол бөx бол жирийн нэг спорт биш

“Controlez” багаа хожилд хөтлөв
D
Dulguun
·2025-11-04 10:51

“Controlez” багаа хожилд хөтлөв