Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын боомыг тайлж, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж дуулиантайгаар мэдэгдсэн. Харин Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганц мод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын нүүрсний экспортыг нүүрсний экспортыг 45-50 саяд хүргэх томоохон зорилтыг хэрэгжүүлж чадна хэмээн Н.Энхбаярын хүн гэгдэх Б.Тулгыг хариуцсан сайдаар томилсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч сахил хүртээд шал дордов гэгч л болов. Б.Тулга сайдын хурдаар бол энэ салбар үнэхээр л мөлхөж, бас мөхөж байна.



